
Хаан урт наслаарай
Үнэ: 4900.00 ₮
Он:
2019
Улс:
Өмнөд Солонгос
Төрөл:
Инээдэм, Адал явдалт, Тулаант
Тайлбар
Жан Сэ-чол бол дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч. Нэгэн удаа түүнд орон нутгийн иргэдийн жагсаалыг тараах ажил ирнэ. Тус жагсаалын үеэр тэрээр үзэсгэлэнт хуульч Су-хёнтой таарах ажээ. Сэ-чол Су-хёнд анхны харцаар дурласан ч Су-хён "тэргүүн хадагтай" болохыг мөрөөддөг тул өөрийг нь сонирхохгүй байлаа. Ийнхүү хайрынхаа төлөө Сэ-чол амьдралдаа огцом өөрчлөлт хийж, сонгуульд нэр дэвшихээр болно. Гэвч түүний энэхүү шийдвэрийг бүлгэмийнх нь гишүүд болон өрсөлдөгчид нь зүгээр суух болов уу? Сэ-чолын аюултай, адал явдалтай хайрын түүхийг зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.