"Дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд 6%-ийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно"

Тэрээр, "Аялал жуулчлалыг хөгжүүлэх 2030 он хүртэлх стратегийг тодорхойлсон. Аялал жуулчлалын салбарт зөвлөгөө өгдөг олон улсад нэр хүнд бүхий “Бостон консальтинг” компанитай хамран ажиллаж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулсан. 2030 онд гэхэд Монгол Улс жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болно. Ингэснээр ДНБ-ий 10 хувийг аялал жуулчлалаас бүрдүүлэх боломжтой.
Үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбарт дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд зургаан хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. Арилжааны банкуудтай хамтран ажиллаж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд энэхүү зээлийг олгоно.
2023-2028 оныг Монгол Улсад зочлох жил болгохоор хэдийнэ зарласан. Энэ зорилтод хүрэхийн тулд зөвхөн зуны улирлыг ашиглах нь хангалтгүй тул дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг чухалчилсан байна. 2024 онд Монгол Улсад зочилсон 800 мянга гаруй жуулчны дийлэнх нь зуны улиралд ирсэн хэмээн бүртгэгдсэн байгаа юм. Тэгэхээр жуулчид зорин ирэх хугацааг уртасгахын тулд дөрвөн улирлын турш жуулчин хүлээж авдаг болох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд нийт 11 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд үүнээс дөрвөн их наядыг хувийн хэвшлийн хөнгөлөлттэй зээлд зарцуулна" гэв
-
“Сонсогчид” ОАК Hunnubook-ээр тун удахгүй2025/04/14
-
ГАЛЫН ТЭНГЭР ТАХИХ ЁСЛОЛ2025/04/11
-
ГАЛ ГОЛОМТ2025/04/11
-
Зөвлөгөө: Дархлаа дэмжих аргууд2025/04/10
-
Зөвлөгөө: Дархлаа дэмжих аргууд2025/04/10